Даваагийн Мөнхжаргал

Намайг Даваагийн Мөнхжаргал гэдэг. Би 2009 онд Говь-Алтайг аймгийн Төгрөг сумын дунд сургуулийг төгссөн. 2009 оны намар МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ-н БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ-н, БИОЛОГИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН багшийн ангид элсэн суралцсан. Улмаар 2013 онд их сургуулиан төгсөөд, БУРИАДЫН УЛСЫН их сургуульд ургамал судлалын чиглэлээр магисртын ангид элсэн орсон. Суралцах хугацаандаа профессор Намзалов Бимба Батмункуевич багшийн удирдлаган дор дипломын ажлаа бичиж, урмаар 2015 онд магистрын зэрэгээ амжилттай хамгаалсан. Багшаасаа маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Одоо ч мөн багштайгаа холбоотой байж зөвлөгөө авч байдаг. Мөн миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамж байдаг. Энэ нь улс улсын оюутнууд үндэсний хоол ундаа хийгээд танилцуулга хийсэн явдал юм.

Сургуулиа төгсөж ирээд дунд сургуульд багшаар ажиллаж, зуны амралтаараа судалгааны ажлаа хийж байгаа. Доктор профессор Ч.Дуламсүрэн багшийг удирдлаган доор Герман улсын UNIVERSITY OF FREIBURG-д судалгааны ажлын боловсруулалтаа хийж байгаа.