Өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтууд

Өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтууд:

  1. Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн орос хэл дээр орчуулсан).
  2. Улсын боловсролын тухай бичиг баримтын эх хувь, хавсралтын хамт (үзсэн хичээлүүдийн жагсаалт, тэдгээрийн тоо, авсан оноо). Эсвэл ОХУ-д хүлээн зөвшөөрөгдсөн улсын боловсролын стандартад нийцэх мэргэжлийн боловсролын бичиг баримт, (эсвэл) гадаад улсын мэргэжлийн боловсролын бичиг баримтын эх хувь (эсвэл тогтоосон журмаар баталгаажуулсан түүний хуулбар). Эсвэл ОХУ-ын хууль тогтоомжид заасан тохиолдолд энэ баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээний хуулбар.
  3. Гадаад улсын боловсролын тухай бичиг баримт, түүний хавсралтуудын тогтоосон журмын дагуу орос хэл рүү орчуулсан гэрчилгээтэй.
  4. 3х4 хэмжээтэй цээж 2 зураг.
  5. Гадаад улсын иргэдийн орос хэлний шалгалтын төвөөс олгосон улсын шалгалтын гэрчилгээ (1-р түвшин) – хэрэв байгаа бол.
  6. Тус улсын албан ёсны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ОХУ-д сургалтанд хамрагдахад эсрэг заалтгүйг баталсан (ХДХВ, ДОХ-ын халдварт өвчингүйг баталсан) тухайн эмнэлгийн дүгнэлтийн хуулбар (орос хэл дээр нотариатаар гэрчлүүлсэн орчуулга). Элсэгчийн оршин сууж буй улсын албан ёсны байгууллагаас олгосон ХДХВ, ДОХ-ын халдварт өвчингүйг баталсан эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар.
  7. 1999 оны 5-р сарын 24-ний өдрийн №99 «Гадаад улсад оршин суугаа ОХУ-ын иргэдэд хэрэгжүүлж буй бодлогын тухай» - Холбооны улсын хуулийн дагуу гадаад улсад оршин суугаа ОХУ-ын иргэд өөрийн статусыг батлахад шаардлагатай бичиг баримт болон түүний хуулбарыг олгоно.

Хэрэв танд тодруулах асуулт байвал, Олон улсын харилцааны хэлтэстэй холбоо барина уу: Утас: +7 (3012) 21-18-64, E-mail: intdep@bsu.ru эсвэл элсэлтийн комисс: +7 (3012) 21-74-26, E-mail: udp@bsu.ru.

Хаяг: Бүгд найрамдах Буриад улс, Улаан-Үд хот, Смолина гудамж, 24 «а», олон улсын харилцааны хэлтэс: 2-р давхар, 0203 өрөө, элсэлтийн комисс: 1-р давхар, 0105 тоот.